Жүдо: Эмэгтэй 70 кг-ын жингийн оноолт

2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна. "Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна.

Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн аваргууд тодорно.

Олимпын хүрэл медальт Мадина Таймазова, ДАШТ-ий мөнгө хүрэл медальт Японы Йоко Оно, Германы Мириам Буткерит, Узбекистаны Гулноза Матниязова нар хэсэг тэргүүлж байна. Энэ жинд нийт 16 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсаас Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнгөнтуяа, Баатарсүхийн Ганзаяа нар хүч үзнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top