"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна. "Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна.
Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.
Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн аваргууд тодорно.
Энэ жинд хамгийн олон буюу 30 жүдоч барилдана. Токио-2022 олимпын хүрэл медальт Австрийн Шамил Борчашвили, ОХУ-ын Алан Хубецов, дэлхийн аварга Израйлын Саги Муки, олимп, дэлхийн аварга Японы Таканори Нагасе, ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын Фрэнк Де Вит нарын алдартнууд хүрэлцэн иржээ.
Тэдэнтэй 2021 оны улсын аварга, Парисын Их дуулгын хүрэл медальт Гэрэлтуяагийн Болор-Очир, залуучуудын улсын аварга Батзаяагийн Эрдэнэбаяр, Баттулгын Мөрренцэн, өсвөр үеийн улсын аварга Төмөрсанаагийн Ренчиндорж нар өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )