Жүдо: Эмэгтэй 63 кг-ын жингийн оноолт

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна. "Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна.

Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн аваргууд тодорно.

Эмэгтэй 63 кг-д 14 тамирчин оролцоно. Манай улсаас ОУХМ Болдын Ганхайч, оюутны Универсиад наадмын хүрэл медальт Баярбатын Баасанжаргал, залуу тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам, залуу тамирчин Лхагважаргал Дэлгэрмаа нар өрсөлдөнө.

WORLD MASTERS, Азийн наадмын аварга Японы Нами Набекүра,  Израйлын Жили Шарир, Унгарын Варга Бригитта, Б.Ганхайч нар хэсэг тэргүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top