Кирилл Денисов: Монголчууд үнэхээр жүдод дуртай ард түмэн юм

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

Монголын нийслэлд явагдаж байгаа жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Оросын тамирчдын хувьд маш чухал тэмцээн болж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Украины дайн эхлэснээс хойш ОХУ-ын тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа. Харин Олон улсын жүдо бөхийн холбооноос орос жүдочдод IJF холбооны нэр дор оролцох зөвшөөрөл өгсөн юм.

Өчигдөр Оросын жүдочид 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдрийн дараа ОХУ-ын жүдо бөхийн холбооны Спортын захирал Кирилл Денисов сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Кирилл Денисов “Монголын Их Дуулга тэмцээн бидэнд олон улсын тэмцээний дадлага болж, дэлхийн дэвжээнд дахин барилдахад тус болж байгаагаараа маш чухал тэмцээн. Манай баг эхний өдөр 3 медаль авлаа. Боломжийн, бүр сайн амжилт гэж хэлж болно. Охидуудаа финалд ялна гэж найдаж байлаа. Залууст ч гэсэн итгэл хүлээлгэсэн ч хөнгөн жинд Азийн тамирчид маш хүчтэй. Хамгийн гол нь бид олон улсын тэмцээнд дахин ороцлоо. Энэ бол маш чухал. Улаанбаатарт уур амьсгал үнэхээр сайхан байна. Монголчууд жүдод дуртай, тамирчдаа сайн дэмждэг. Даша барилдахад үзэгчид монгол тамирчнаа төдийгүй, уран сайхан барилдааныг дэмжин, уухайлж байгаа нь их таалагдлаа. Монголын багийн хүч чадал нь бөх. Тэд багаасаа барилдаж өсдөг. Бөхөөр амьдардаг улс. Тийм болохоор бид Монголд ирэх болгондоо их баяртай байдаг” гэж ярилаа.     

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.252) 2022 оны 06 сарын 28

ОУЖХ ноос спорт бол эв нэгдлийн билэгдэл улс төр бол тусдаа асуудал гэдэг мэдэгдэл хийсэн ш дээ Оросын жүдочидыг жүдогийн холбооны нэр дээр аль ч тэмцээнд орж болно гэдгийг украйны тамирчидад хариу өгсөн шдээ

20  |  1
Зочин(192.82.70.177) 2022 оны 06 сарын 28

Оросын жүдочид мундаг шүү. Амжилт.

20  |  0
үнэн(103.57.93.215) 2022 оны 06 сарын 27

”Женко” Баттулга ОУ-н Жүдогийн Холбооны даргыг гуйж байж Оросуудыг оруулсан билээ. Харин дараачийхаас нь Оросуудыг оруулахгүй ч байж мэднэ.

Top