"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар Их Дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн аваргууд тодорно.
Эрэгтэй 81 кг-д хамгийн олон буюу 30 жүдоч барилдлаа.
2021 оны улсын аварга, Парисын Их дуулгын хүрэл медальт Гэрэлтуяагийн Болор-Очир Словакийн Бартог ялаад Казахстаны Жубаназарт уналаа.
Залуучуудын улсын аварга Батзаяагийн Эрдэнэбаяр Италийн Леанрдог ялсан ч дараагийн тойрогт Японы олимпын аварга Нагасэд уналаа.
Баттулгын Мөрренцэн Францын Николас Чилардад өвдөг шороодлоо.
Төмөрсанаагийн Ренчиндорж ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын Фрэнк Де Витэд ялагдсан байна.
Энэ жинд Токио-2022 олимпын хүрэл медальт Австрийн Шамил Борчашвили, ОХУ-ын Алан Хубецов, ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын Фрэнк Де Вит, Өмнөд Солонгосын Ли Жүн нар хагас шигшээд шалгараад байна. Дэлхийн аварга Израйлын Саги Муки, олимп, дэлхийн аварга Японы Таканори Нагасе нар өвдөг шороодсон.
Сэтгэгдэл ( 1 )
Болор-Очирт: хамгийн сайн хамгаалалт бол давшиж барилдах