ИХ ДУУЛГА: Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар Их Дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна.
 

Эрэгтэй 73 кг-д манай хоёр бөх медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Л.Анхзаяа хүрэл медалийн төлөө барилдах бол Ц.Цогтбаатар алтан медалийн өтлөө барилдана.

Цогтоогийн өрсөлдөгч нь ОХУ-ын Махмедбек Махмедбеков. Тажикситан гаралтай, ОХУ-ын шинэ од гэгдэж буй залуу тамирчин. Ах нь Тажикситаны шигшээ багийн Сомон Махмадбеков. Махмедбек 2021 онд Казань, Баку ИХ Дуулгад түрүүлсэн. Өсвөр, залуучуудын маш олон тэмцээнд тэргүүлж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.10.23.141)  2025 оны 03 сарын 13

57н эмэгтэй бол манайх байлаа яалт ч үгүй. зарим нэг жингийн хүрэл бол аргагүй л нутаг дээрээ л юмдаа.тэрнээс биш ч... гэхдээ давуу эрхээ ашигла ашигла

2  |  0
Top