"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар Их Дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна.
Токиогийн олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар "Улаанбаатар Их дуулга"-ын 73 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Ц.Цогтбаатар “Улаанбаатар Их дуулга-2022”-ын 73 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаанд IJF-ийн нэр дээр орж буй ОХУ-ын тамирчин Махмадбек Махмадбековт вазаригаар ялагдсан юм.
Махмедбек Махмедбеков. Тажикстан гаралтай, ОХУ-ын шинэ од гэгдэж буй залуу тамирчин. Ах нь Тажикстаны шигшээ багийн Сомон Махмадбеков. Махмедбек 2021 онд Казань, Баку ИХ Дуулгад түрүүлсэн. Өсвөр, залуучуудын маш олон тэмцээнд тэргүүлж байжээ.
Мөн хамгийн сонирхолтой нь Махмедбекийн багш нь манай жүдогийн нэрт мэргэжилтэн “Орос” Эрка юм. Одоо ОХУ-д ажиллаж байгаа Эркагийн нэгэн шавь ийнхүү ОХУ-ын шигшээ багт гялалзаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Цогтоо маань бэртэл гэмтэл тамирчдад маань байдаг тиймээс бас ч гайгүй сайн барилдсан ясны бөхийн шийрийг харуулсан гэмтэл нь бүрэн илааршаад дэлхийн аваргаараа том амжилт үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүснэ чиний үнэнч хөгжөөн дэмжигч
Энэ тэмцээнд манайхаас хамгийн муу барилдсан хүмүүс бол 63 кг-д барилдсан бүсгүүчүүд байлаа. Шигшээгийн тамирчин Б. Ганхайч дэндүү урагшгүй байна