Манай нийслэл хотын “Мөсөн Өргөө”-нд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болж өнгөрлөө. 2024 оны Парисын олимпын эрхийн чансааны оноог энэ тэмцээнээс олгож эхэлсэн билээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулж, хоригт ороод байгаа ОХУ-ын шигшээ баг Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дор оролцсон. Оросууд маш сайн барилдаж, багийн дүнгээр тэргүүллээ. Эрэгтэй 90 кг-д ОХУ-ын жүдоч, Европын хошой аварга Михаил Игольников финалд Узбекистаны Давлат Бобоновыг ялж түрүүллээ.
Түүнтэй барилдааны дараа уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
-Их Дуулга тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Итгэл төгс ялалт байлаа.
-Баярлалаа. Өмнө нь би Давлаттай барилдахдаа, ганц жижиг алдаа гаргаад ялагдаж байсан. Гэхдээ өнөөдөр зарчмын хувьд огт өөр барилдаан, өөр тэмцээн. Тиймээс ялагдах учиргүй байлаа. Олон улсын тэмцээнд оролцолгүй удсан болохоор эхний барилдаан бага зэрэг хэцүү байлаа. Надтай өөр өөр стильтэй, онцлогтой Азийн хүчтэй бөхчүүд дандаа таарсан. Гэхдээ ялагдаж яасан ч болохгүй тэмцээн байсан болохоор хичээсэн. ОХУ-ын бэлгэ тэмдэгтэй өмсгөлтэй барилдаж болохгүй тул бидэнд тусгай шинэ хувцас гаргаж өгсөн.
-Хоригийн дараах анхны тэмцээн нь Монголын Их Дуулга байлаа.
-Монголд манай баг сарын өмнө хамтарсан бэлтгэл хийсэн. Бид олон улсын тэмцээний гараагаа Монголоос эхлүүллээ. Ялж дийлэх маш их хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Олон улсын тэмцээний уур амьсгалыг дахин мэдрэх зорилготой байлаа. Энэ бүхэн үр дүнгээ өглөө. Гараа Монголд болсон нь тун сайн хэрэг. Монголд хэрхэн амжилттай барилдах, урам зориг авахаа бид сайн мэдэж байсан. Бид бараг л гэртээ байгаа юм шиг байгаа. Монголчууд их сайн хүмүүс, оросуудад тун сайн ханддаг.
-Энэ ялалт таны хувьд хэр чухал байв?
-Маш чухал байлаа. Дараа хэзээ олон улсын тэмцээнд оролцох нь бас тодорхойгүй байна. Дэлхийн чансааг тэргүүлэх гэхээсээ илүү Парисын олимпын оноо авах нь их хэрэгтэй байлаа. Өнөөдрийн ялалт бол манай багийн олимпын эрхийн анхны алхам байв.
Эрэгтэй 90 кг
1, Михаил Игольников (IJF, ОХУ)
2, Давлат Бобонов (Узбекистан)
3, Дидар Камза (Казахстан), Ноэль Ван Т”Энд (Нидерланд)
Сэтгэгдэл ( 8 )
Оросууд тэнэг удирдагчаасаа болж өөрийн орны далбаатай хувцасаа өмсөх эрхгүй яг л эх оронгүй хүн байж дээ.
Аль ч улсын тамирчид монголд ирж уралдаан тэмцээндээ оролцох эрхтэй
Монголчууд аливаад гол нуруутай, жудаг мөстэй, өөрийн эрх ашиг, үзэл бодлоо хамгаалж хандах нь чухал.
азаар манайхан угаасаа спорт улстөр 2-ыг хольж үздэггүй учраас аль ч улсын тамирчинг алагчилж үзэхгүй ээ
Хэн болоод барууныхан оросуудыг хавчаад байдгын
mundg bsn sxn ch barildla
Эвий, хажуугаас нь нүүгээд явж чадахгүй хувь заяаны хөрш Орос улс юм шүү дээ.
tamirchin hin iim l setgelzuitei baih yostoi.Doromjloh tusam bii doloon od shig gyalalzana gej nert yaruu nairagch helsendee.Manaihanch iim setgelzuitei baih heregtei.