ФОТО: Алина Загитова боксын шоунд оролцлоо

2022 оны 06 сарын 27

Пёнчаны олимпын наадмын аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитова энэ сарын 25-нд боксын шоу тулаанд оролцлоо.
 


Алина уг нь "Токио-2020" олимпын боксын 57 кг-ын жингийн аварга Альберт Батыргазиевтай тулалдах байсан ч Альбертын дасгалжуулагч дургүйцээд тулаанаас татгалзсан.
 


Ингээд Алина Загитовад шинэ өрсөлдөгч хайцгааж, энэ удаад сонирхогчдын боксын олимпын хошой аварга Олег Саитов рингэнд гарахыг зөвшөөрчээ.
 


Саитов бол 67 кг-ын жингийн олимпын хошой аварга (Атланта-1996, Сидней-2000), 1997 оны дэлхийн аварга, Европын хошой аварга тамирчин. 48 настай. 2004 онд зодог тайлсан.
 


Гэхдээ Олег, Алина нар тулаан хийсэнгүй, спарринг бэлтгэл хийж, бокс сонирхогчдыг баярлууллаа.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.192) 2022 оны 06 сарын 28

Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр нь уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.

0  |  0
Top