Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Нагояд эхлэх Долоодугаар сарын тэмцээний банцүкэг өнөөдөр (2022.06.27) зарлалаа.
Ёкозүна Тэрүнофүжи 5 дахь башёдоо ганц ёкозүна, банцүкэг манлайлж байна. Арслангууд Такакэйшёо, Митакэүми, Шёодай гэсэн дараалалтай жагсаж, сүүлийн хоёр нь кадобан болжээ. Сэкивакэд Вакатакакагэ, Дайэйшёо, комүсүбид Хоошёорюү, Аби жагссан.
Оошёоүма П.Дэлгэрбаяр жюүрёогийн зүүний 13-аас барилдах бол Хокүсэйхо Э.Даваанинж барууны 13-т бичигджээ. Энэ хоёр бөхийн барилдаан тун сонирхол татаж байгаа юм.
Хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр 6 тэмцээн барилдах эрхээ хасуулсан озэки асан Асанояма эргэн ирж, санданмэгийн барууны 22-оос барилдах боллоо.
Нагоя башё банцүкэд 43 дэвжээний 628 бөх бичигдсэн нь Зуны тэмцээнээс 10 сүмоч хорогдсон байна. Коконоэ дэвжээ 27, Садогатакэ дэвжээ 25, Таманои дэвжээ 24 бөхтэй байна. Нишикидо дэвжээ ганц бөхтэй нь манай жюүрёо Миторюү ажээ.
ЗУНЫ ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ
Ёкозүна Тэрүнофүжи
Такакэйшёо Озэки Митакэүми
Озэки Шёодай
Вакатакакагэ Сэкивакэ Дайэйшёо
Хоошёорюү Комүсүби Аби
Кирибаяма Маэгашира-1 Таканошёо
Котоновака М-2 Ичиножёо
Тамаваши М-3 Үра
Вакамотохарү М-4 Такаясү
Эндо М-5 Саданоүми
Аойяма М-6 Тобизарү
Окиноүми М-7 Хокүтофүжи
Точиношин М-8 Нишикиги
Шиманоүми М-9 Котоэко
Чиёотайрюү М-10 Мэйсэй
Котошёохо М-11 Мидорифүжи
Тэрүцүёоши М-12 Такарафүжи
Ичиямамото М-13 Чиёошёома
Миёогирюү М-14 Цүрүгишёо
Ооношёо М-15 Оохо
Ютакаяма М-16 Дайамами
Нишикифүжи М-17 Чиёомарү
Монгол бөхчүүд
Жюүрёо
З-2 Азүмарюү С.Тодбилэг
Б-3 Дайшёохо Ч.Шижирбаяр
Б- Миторюү Б.Төрболд
З-13 Оошёоүма П.Дэлгэрбаяр
Б-13 Хокүсэйхо Э.Даваанинж
Макүшита
З-17 Тамашёохо Э.Энхманлай
Б-17 Дэванорюү Т.Тэмүүлэн
З-31 Хокүтэнкай Г.Сүхбат
Б-41 Токисоүма Б.Анхбаяр
Б-42 Араүма Б.Төртогтох
Санданмэ
З-6 Саданохикари Д.Наранцогт
Б-18 Хокүтомарү Н.Чинзориг
З-49 Котокэнрюү Г.Билгүүн
Сэтгэгдэл ( 5 )
Мөнхоргил ямар дэвжээний бөх вэ Барилдааны дараалсан тоо1451болох болох хүсэж байна Алгасвал Дараалсан барилдаан тоо зогсох уу 1630 1543 1456 1436 одоогоор4 орсон хариу
Мөнхоргил барилдаанаа өнжилгүй барилдсан тоо1451 болгох миний хамгийн том хүсэл 1630 1543 1456 1451 болгож 9сарын16 өдөр 1457 болох болтгуай
Mongol sumochiddoo amjilt husie. Aztai odtoi hiimortoi sain barildaarai.
Монгол бөхийг үзэгчдийн тооноос сумо үзэгчид хамаагүй илүү юм гэсэн. Монголчууд наадмаар сумог зурагтаар их үздэг болсон доо. Монгол бөх хог дээр гарсан шүү. Харин жудо үзэгчид бол хамаагүй олон.
Одоо энэ сумог үздэг амьтан байдаг юм уу