БНХАУ НАТО-гийн стратегийн шинэ үзэл баримтлалд санаа зовниж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

БНХАУ НАТО-гийн стратегийн шинэ үзэл баримтлалд туйлын санаа зовниж байна гэж тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Зюнь мэдэгджээ.

Энх тайвныг эрхэмлэгч орнуудын нэг болох Хятад улс нь НАТО-гийн стратегид орж буй өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, стратегийн шинэ үзэл баримтлалын улс төрийн үр дагаварт санаа зовниж байна гэж Жан Зюнь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр онцолжээ. Түүний хэлснээр, НАТО-гийн тодорхой удирдагчид бусад улс орныг заналхийлэл хэмээн тодорхойлсон. Бодит байдалд НАТО өөрөө дэлхийн бусад өнцөг буланд асуудал үүсгэж байна.

НАТО-гийн дорно зүгийг чиглэсэн тэлэлтийн таван давлагаа Европт аюулгүй байдал авчраагүй. Эсрэгээр, мөргөлдөөний үр тарьсан гэж Жан Зюнь онцолжээ. Энэ бол сайтар бодох ёстой сургамж. Хүйтэн дайн хэдийн төгссөн. НАТО өөрийнхөө байр суурийг эргэн харж, блок хоорондын сөргөлдөөнд суурилсан хүйтэн дайны сэтгэлгээнээсээ бүрэн татгалзаж, Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, тогтвортой механизмыг бий болгохыг эрмэлзэх учиртай гэж Жан Зюнь мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top