Их Британид зургаан настай хүүхдэд тэнэгрэх өвчний онош тавьжээ. Кайден Трейнор гэгч хүү тав хүртлээ бусад хүүхдүүдээс ялгарахгүй, хэвийн байжээ.
Гэтэл зургаан наснаасаа эхэлж тэр хэтэрхий мартамхай, салан задгай болсон тул эцэг, эх нь эмчид хандсан байна. “Daily Express” хэвлэлд мэдээлснээр, хүү ээждээ зурагт үзэхэд хүндрэлтэй болж, хараа нь муудаж, найзуудынхаа нэрийн санаж чадахгүй болсон тухай ярих болжээ. Эхэндээ хүүг анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй болсон гэж үзэж байсан ч эмч нар түүнд ховор тохиодог хүүхдийн тэнэгрэх өвчин буюу Баттений өвчин гэсэн онош тавьжээ.
Зөнөгрөх буюу тэнэгрэх өвчнийг өндөр настай хүний эмгэг гэж ярьдаг. Гэтэл хэн ч хүүхдийн тэнэгрэх өвчний тухай ярихгүй байна. Бид хүүгээ аврахын төлөө зургаан жил тэмцэж байна. Түүний байдал улам муудаж байна гэж хүүгийн ээж Валери Трейнор ярьжээ. Өдгөө 13 нас хүрсэн хүү “тэнэгрэх өвчин” гэсэн оноштой зургаан жил амьдарч байна. Тэрбээр сэтгэл санааны тогтворгүй байдалд орж, хаана байгаагаа мартах, ганцаар гадагшаа гарч чадахгүй болжээ. Эмч нар хэсэг хугацааны дараа Кайденд хий юм үзэгдэн, таталт өгч, ой санамжаа бүр мөсөн алдана гэж эмч нар анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Emch nar tegne ingene gej bhaar ene huug emchleh umar arga bna bugdiig l hiih heregteishdee hoorhon huu bnaa duu mini chamaig bolon ger buliihniig ni burhan iveeg buh zuil saihan bolnoo \n