Жүдо: Парисын олимп хүртэл дүрэм өөрчлөгдөхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Олон улсын жүдо бөхийн холбооны Хэвлэл, харилцааны албаны тэргүүн Николас Месснер сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Николас Месснер “Олимпын цикл болгоны дараа IJF холбооноос зургаан сарын турш Үндэсний холбоод дунд санал асуулга явуулдаг. Холбоодын санал, санаачилгуудыг нэгтгэн үзээд дүрмийг өөрчлөх эсэхээ шийддэг. Харин энэ удаад цар тахлын улмаас олимпын шинэ цикл гурван жил болж багассан. Тийм болохоор дүрэм өөрчлөгдөхгүй, хэвээр үлдэнэ” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top