Саид Моллаи: Би тэмцээн болгонд түрүүлэхийн төлөө барилддаг  

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Олон улсын жүдо бөхийн холбооны Хэвлэл, харилцааны албаны тэргүүн Николас Месснер Азербайжанд семинар зохион байгууллаа. Семинарын дараа шигшээ багийн тамирчин Орхан Сафаров, Рустам Оружев, Саид Моллаи нар ярилцлагад оролцлоо.

Орхан Сафаров “Нэг удаа шагналын тавцанд гарвал дахин дахин гарахыг хүсдэг. Тийм болохоор би дараагийн медалиа авахын төлөө үргэлж хичээдэг. Жүдо бөх сахилга батад сургадаг. Хоёр сар гэмтэлтэй байхдаа би жүдо бөх ямар чухал зүйл болохыг ойлгосон”

Рустам Оружев “Дасгалжуулагчийн баг солигдсоноос хойш шигшээ багийн өрсөлдөөн нэмэгдсэн. Бид хэн нь ямар тэмцээнд оролцохоо мэдэж байгаа. Энэ жилийн гол тэмцээн бол Ташкентэд болох дэлхийн аваргын тэмцээн. Би ДАШТ-ээс медаль авах зорилготой. Токио олимпоос медаль авч чадаагүйдээ стресст орсон. Ийм үед дэргэд тусалж дэмжих хүн байх хэрэгтэй”

Саид Моллаи “Би оролцсон тэмцээн болгондоо түрүүлэхийн төлөө барилддаг. Алтан медалийн төлөө чи бэлтгэл хийж, олон зүйлээ золиосолдог. Ялах үе байхад ялагдах үе байдаг нь жам. Гэхдээ ялагдал болгоноо туршлага, сургамж болгон үлдээх ёстой”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top