Олимпын аварга боксчин Кубаас зугтах гээд баригдав

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Токио олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Кубын боксчин Энди Круз эх орноосоо оргон зайлах гэж байгаад баригджээ.

Кубын боксын холбооноос “Энди Круз Гомес хууль бусаар хил давах гэж оролдлоо. Эндид сахилгын арга хэмжээ авах болно” гэж мэдэгдлээ.

Энди Круз 2021 онд Токиод олимпын аварга болсон. Шинжээчдийн үзэж байгаагаар Кубын өнөө цагийн хамгийн шилдэг боксчин. Круз өнгөрсөн долоо хоногт болсон Улсын аваргын тэмцээндээ ирээгүй бөгөөд шигшээ багийн цугларалтад ч оролцоогүй. 26 настай Крузийн тулалдах эрхийг түр хугацаа, эсвэл бүр мөсөн хасаж магадгүй байна.    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 07 сарын 02

huurhiig yvuulaach ,, hun l ym chini saihaniig l husneshdee...

1  |  0
Top