Рагби: Д.Норовсамбуу Японы шигшээ багт уригдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Японы Хоккайдо арлын Саппоро хотын Яманотэ ахлах сургуулийн рагбийн багийн монгол тамирчин Даваажавын Норовсамбуу анх удаагаа Японы ахлах сургуулиудын шигшээ багт сонгогдлоо. 2019 онд Японы рагбийн шигшээ багийн ахлагч Майкл Лийч монгол тамирчин сургуульдаа авахаар шийдэж, Монголд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Д.Норовсамбууг сонгож байсан юм.

Д.Норовсамбуу 2003 оны долоодугаар сарын 25-нд төрсөн. 187 см өндөр, 92 кг жинтэй. 15 настайгаасаа рагбигаар хичээллэсэн.

Манай тамирчин ирэх есдүгээр сард болох шигшээ багийн цугларалтад оролцоно. Тэрээр “Шигшээ багийн цугларалтад оролцох болсноо дасгалжуулагчаасаа сонсоод анх итгээгүй. Сонгогдоно гэж огт бодоогүй. Майкл Лийч багшид хэлтэл хичээгээрэй гэж захисан. Майкл ч гэсэн анх Японы ахлах сургуулийн багт сонгогдож, дараа нь Японы Үндэсний шигшээд тоглож байсан. Би ч гэсэн энэ замаар замнаж, Японы үндэсний шигшээ багт орох хүсэлтэй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хэрэв цугларалтын дараа үндсэн багт сонгогдож чадвал ирэх жилийн гуравдугаар сард болох олон улсын тэмцээнд оролцох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 07 сарын 01

Японы үндэсний шигшээ багт, тэгээд регбигээр монгол хүн оруулах уу, энэ ямар нэг тэнэг сумо биш дэлхийн спорт ш дээ

0  |  0
zz(122.201.21.133) 2022 оны 07 сарын 01

haha hetsuu dee yponchuud yponoo l demjdeg yum bnlee

1  |  0
Top