Ц.Энхтүвшин , "Таван цагариг"
Шведийн Стокхольм хотноо болж буй хөнгөн атлетикийн "Алмаазан лиг"-ийн цувралын үеэр Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арман "Мондо" Дюплантис 6 метр 16 см дээгүүр харайж, дэлхийн рекордыг шинэчиллээ.
Өмнөх дэлхийн рекордыг (6,15 м) мөн л Дюплантис 2020 оны есдүгээр сард Италийн Ром хотноо тогтоож байсан юм. Тэр үед 26 жил эвдэгдээгүй байсан домогт Сергей Бубкагийн рекордыг Дюплантис шинэчилж байсан бол энэ удаа өөрөө өөрийнхөө рекордыг шинэчиллээ.
Энэ жил 22 настай Дюплантис өнгөрсөн жил "Токио-2020" олимпын аварга болсон бөгөөд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальтай билээ.
Дашрамд өгүүлэхэд Танхимын тулгууртай харайлтын дэлхийн рекорд 6,20 м амжилтыг мөн л швед харайгч эзэмшдэг юм.
Сэтгэгдэл ( 0 )