Өнөөдөр буюу долоодугаар сарын 1-нд 15:00 цагаас Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри тэмцээн Улаанбаатар Палас дахь Рояал 3х3 Event Hall-д эхэлнэ.
Монгол улсад эмэгтэй сагсан бөмбөгчдийн Дэлхийн Гранпри анх удаа 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа ба шинэхэн дэлхийн аварга Франц, Нидерланд, Польш, Румын, Чехийн шигшээ багууд өрсөлдөхөөр манай улсад ирээд байна.
Манай улсаас 3 баг өрсөлдөх ба Олимпын шигшээ баг болон Канадын шигшээ багийн тоглогч Рашида Тимбиллагаар хүчээ зузаатгасан “Улаанбаатар Амазонс” клуб, Тайвань улсад сагсан бөмбөгөөр хичээллэн суралцахаар зориод буй залуучуудын “Сүхбаатар Амазонс” багууд өрсөлдөнө.
Pool A: Poland, Ulaanbaatar Amazons (MGL), Netherlands, Sukhbaatar Amazons (MGL)
Pool B: France, Netherlands U24, Mongolia, Romania
Сэтгэгдэл ( 0 )