Азербайжаны жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Рашад Расуллу шинэ олимпын циклд баримтлах бодлогоо танилцууллаа.
Тэрээр спортын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Дэлхийн чансааны эхний наймд багтаж байгаа жүдоч эхний барилдаанаа харьцангуй сул өрсөлдөгчтэй хийдэг. Бид Лондон, Рио де Жанейро, Токио гэсэн гурван олимпын дүнд анализ, шинжилгээ хийсэн. Эхний наймд бичигдсэн жүдочид бүх медалийн 80 хувийг авсан байна. Математикийн хувьд ийм дүн гарсан. Тийм болохоор бид Парисаас өмнө жүдочдоо жин болгоны эхний наймд багтаах зорилготой ажиллана. Үүний тулд оролцож болох бүх тэмцээнд оролцож, оноо цуглуулна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )