Өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өргөн нэвтрүүлгийн 25 телевизийн сувгийн 14 хоногийн хөтөлбөрт монгол хэлний хэм хэмжээг баримталж буй эсэхэд ажиглалт, судалгаа хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар шаардлага хүргүүлэх хүсэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн.

Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хөтөлбөрийн туузан гарчигт монгол хэлний зөв зохистой хэрэглээ, найруулга зүй, үсгийн дүрмийг баримтлах, өгүүлбэрийн бүтцийн тогтсон хэм хэмжээг бариулах, гадаад үгээр нэрлэсэн, гадаад үгийг кирил үсгээр галигласан зэрэг зөрчлийг арилгах, давтан зөрчил гаргахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар шаардлага хүргүүллээ. 

Телевизүүдийн хөтөлбөрт хийсэн ажиглалт, судалгаагаар зөв бичих дүрэм, уг дүрмийн цэг цэглэлийн дүрэм, салангид бичдэг үгийг нийлүүлж бичих, дан гадаад үгээр бичих, гадаад монгол үг хольж бичих, үг үсэг илүү, дутуу бичих гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Монгол хэлний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Монгол Улсын хэмжээнд кирил болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага дараах үүрэг хүлээнэ”, 19.1.1-д “монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах” гэж заасан байдаг. 

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол хэлний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх, үр дүнг шуурхай мэдээлэх.” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хэрэглэгчийн гомдол, саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утас болон bichigkhereg@afccp.gov.mn и-мэйл,

https://afccp.gov.mn цахим хуудас,

https://www.facebook.com/afccpmongolia фэйсбүүк хуудас,

https://www.facebook.com/groups/391583442769715 групп,

https://twitter.com/afccpmn зэрэг цахим хаягуудаар хүлээн авч байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол суваг(202.9.46.42) 2022 оны 07 сарын 02

Огт үздэггүй, үзэхээр нервтээд бдаг

2  |  0
имх(192.82.67.171) 2022 оны 07 сарын 02

телевизүүдэд монгол хэлний дүрэм, үгсийн сангийн талаар сайн мэргэжилтэнтэй байхгүй бол үнэхээр ичмээр хүмүүс нэвтрүүлэг, сурвалжлага хийгээд явах юм. Тийм болохоор би монголын телевизүүдийн мэдээ мэдээлэл болон бусад нэвтрүүлгүүдийг үздэггүй

2  |  0
зочин (202.9.46.12) 2022 оны 07 сарын 02

гадаадын санхүүжилттэй, хэт 1 талыг барьсан мэдээлэл дамжуулж, тархи угааж бга зарим тв- үүдийг украйн шиг хаах ёстой.

2  |  0
Иргэн(202.9.46.86) 2022 оны 07 сарын 02

Зрител , шум гэх мэт гадаад үгнүүд маш их хэрэглэж байна , цуг нь зурагтын хан ард түмэндээ үлгэр дуурайлал болж байх ёстой . Монгол хэлээ дээдэлцгээ

2  |  0
zochin(103.229.121.177) 2022 оны 07 сарын 02

za unen dee , tv -nuudiin mongol khelnii medleg unekheer aimaar , zarim ni utsaar khelekheer za , zasiya gej khuleej awnaa

3  |  0
zochin(103.229.121.177) 2022 оны 07 сарын 02

za unen dee , tv -nuudiin mongol khelnii medleg unekheer aimaar , zarim ni utsaar khelekheer za , zasiya gej khuleej awnaa

2  |  0
Top