Жүдо: Ирэх жилийн ДАШТ тавдугаар сард Дохад болно

2022 оны 07 сарын 03

Олон улсын жүдо бөхийн холбооноос ирэх 2023 оны томоохон тэмцээний хуваарийг баталлаа.

2023 оны жүдогийн дэлхийн аваргын тэмцээн тавдугаар сарын 7-14-нд Катарын Дохад зохион байгуулагдана. Энэ жилийн ДАШТ аравдугаар сарын 6-13-нд Ташкентэд болох бөгөөд долоохон сарын дараа дараагийн дэлхийн аваргын тэмцээн нь явагдах болжээ.

Улаанбаатар Их Дуулга тэмцээн 2023 оны зургаадугаар сарын 23-25-нд явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top