МЮ Роналдуг явуулахгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 03

Премьер лигийн Манчестер Юнайтед багийн португал тоглогч Криштиану Роналду багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлсэн талаар дэлхийн спортын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ жил 37 настай Роналду Аваргуудын лигт тоглохыг хүсэж байгаа ч МЮ баг өнгөрсөн улирал дөнгөж зургаадугаар байр эзэлсэн билээ.

Гэвч багийн удирдлагаас Роналдуд түүнийг өөр багт явуулах бодолгүй байгаагаа мэдэгджээ. Ингэснээр Криштиану гэрээгээ дуустал Манчестер Юнайтед багт үлдэх шинжтэй. Энэ зун тус баг Погба, Кавани, Лингард, Мата, Матич гэсэн тоглогчдоосоо салаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top