Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал болно

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

«Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүй: Онол-арга зүйн асуудлууд» сэдэвт эрдэм шинжилгээний хурал Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэнгээс, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисстой хамтран жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жил Философийн хүрээлэн байгуулагдсан 50 жилийн түүхэн ой тохиож буй. Үүнтэй уялдуулан “Дэлхийн философийн өдөр-2022” нь философи ба шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүйн асуудлыг онцолж байна.

Хурлын зорилго: Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүйн онол, арга зүйн асуудлыг хэлэлцэх.

Эрдэм шинжилгээний үндэслэл: Философи бол ертөнцийг ухааран таних өвөрмөц танин мэдэхүй мөн бөгөөд арга зүйн тодорхой нөхцөлүүдэд тулгуурлаж байдаг. Энэ нь олон ургальч үзэл санааг хүлээн зөвшөөрөх болсон эдүгээгийн нөхцөлд өрнө, дорнын философийн арга зүйн асуудлыг тодруулах, нийгэм дэх шинжлэх ухааны танин мэдэхүйн үүрэг, ач холбогдлыг онцлон үзэхэд чухал болно.

Хэлэлцүүлэх асуудлын үндсэн чиглэл:  

  • Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүй

 

  • Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил ба философи асуудлууд

Хурлаас гарах үр дүн:

• “Нээлттэй шинжлэх ухааны талаарх ЮНЕСКО-ийн зөвлөмж”-ийг философи арга зүйн үүднээс авч үзэх эрдэмтдийн хэлэлцүүлэг өрнүүлэх;

 

• Эрдэм шинжилгэний хурлын илтгэлийг эмхтгэн хэвлүүлэх;

 

• Бүх шатны философийн сургалтын хөтөлбөрт философи ба шинжлэх ухааны арга зүйн талаарх мэдлэг олгоход дэмжлэг үзүүлэх санал дэвшүүлэх

 

Илтгэлд тавигдах шаардлага: 

  • Times New Roman фонт, мөр хоорондын зай 1.15, үсгийн хэмжээ 11 pt 

 

  • Хуудасны тоо А4, 4-15 хүртэл нүүр 

 

  • Илтгэлийн эхний хэсэгт илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, эрдмийн зэрэг цол, албан тушаал, и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг бичнэ.

Илтгэлийг бүрэн эхээр хүлээн авах хугацаа: 2022 оны 11-р сарын 05-ны өдөр хүртэл; orosbolorerdene@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Илтгэлийг хурлын өмнө товхимол болгож хэвлэнэ.

Эрдэм шинжилгээний хурлын талаарх нэмэлт мэдээллийг ШУА-ийн www.ipsl.mas.ac.mn вэб сайтаас авна уу.

Холбогдох утас: Зохицуулагч О.Болор-Эрдэнэ- 99632816

ШУА-ийн Философийн хүрээлэн Философийн салбар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top