Ө.Отгонбаатар МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн XVIII Их хурал өнөөдөр (2022.07.06) Нийслэлийн иргэний танхимд боллоо. 

Энэ удаагийн Их хурлаар тус байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцсэнээс гадна тэргүүнээ шинээр сонгов. 

МСНЭ-ийн ерөнхийлөгчид УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ба 1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ-ийн Их хуралд оролцуулахаар 310 сэтгүүлчид мандат тарааснаас 256 төлөөлөгч оролцож, удирдлагыг сонгох сонгуульд саналаа өгчээ .

Дөнгөж сая санал хураалтын дүнг танилцуулахад, 136 төлөөлөгчийн саналаар буюу 53.1 хувийн илүүгээр ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тодруулбал, санал хураалтаар Л.Нинжжамц 85, М.Батхишиг 38 төлөөлөгчийн санал авчээ. 

МСНЭ-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Ирэх 4 жил, 8 жилийн ажил хийж гүйцэтгэнэ. Итгэлийг зүтгэлээр хариулна. Хамт өрсөлдсөн хоёр эрхмээ удирдлагын багтаа урьж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 07 сарын 07

MAH iin suganii us biz dee ene gomo hooloit chin

0  |  0
Yoo(98.253.30.34) 2022 оны 07 сарын 07

MAH iin suganii us biz dee ene gomo hooloit chin

0  |  0
Ухна(202.9.46.154) 2022 оны 07 сарын 07

Гатан ижий нь лоббидчихсон уу

1  |  0
хуц(192.82.88.205) 2022 оны 07 сарын 06

дарваан алтангэрэлийн хийж буй хэрэг. энэ сэтгүүлч нэртэй тэнэгүүдэд уул нь нинжжамц хэрэгтэй байсан юмдаа!!!???

0  |  0
Top