Нагоя хотод мэргэжлийн сүмо бөхийн Долоодугаар сарын тэмцээн эхэллээ (2022.07.10)
Улсын баяр наадмын үеэр болдог тул монгол бөхчүүд Нагояд хийморьтой сайн барилдахыг их хичээдэг юм. Энэ тэмцээний банцүкэд 19 монгол бөх бичигдлээ.
Эхний өдөр аварга, арслангуудын өмнө хоёр сэкивакэ гарч ирлээ. Вакатакакагэг Ичиножёо унагаасан бол Дайэйшёог Тамаваши өвдөг шороодуулж, хоёр сэкивакэ хоёул өвдөг шороодлоо. Харин тэдний дараа барилдсан гурван арслангаас Митакэүми давж, Такакэйшёо, Шёодай нар уналаа. Хамгийн сүүлд гарсан ёкозүна Тэрүнофүжи комүсүби Абиг дэвжээний зах хүртэл шахсан ч түрүүлээд дохёноос гарч орхилоо.
Холбооны тэргүүн Хаккакү ояката “Энэ башё ч бас томчуудад хэцүү тэмцээн болох нь. Озэки нар үнэхээр хэрэг алга. Шёодай хурдан ялах гэж улайраад татаж зайлах гэж оролдоод барсангүй. Харин Такакэйшёо хүзүүний гэмтэл нь нөлөөлж байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Жюүрёод манай хоёр ирээдүйтэй бөх халз барилдаж, Оошёома П.Дэлгэрбаяр нь Хокүсэйхо Э.Даваанинжийгаа яллаа.
МОНГОЛ БӨХЧҮҮД
Дээд зиндаа
Ёкозүна Тэрүнофүжи – 0-1
Комүсүби Хоошёорюү – 1-0
Маэгашира-1 Кирибаяма – 1-0
М-2 Ичиножёо – 1-0
М-3 Тамаваши – 1-0
М-13 Чиёошёома – 1-0
Жюүрёо
З-2 Азүмарюү С.Тодбилэг – 1-0
Б-3 Дайшёохо Ч.Шижирбаяр – 0-1
Б- Миторюү Б.Төрболд – 1-0
З-13 Оошёома П.Дэлгэрбаяр – 1-0
Б-13 Хокүсэйхо Э.Даваанинж – 0-1
Макүшита
З-17 Тамашёохо Э.Энхманлай – 0-1
Б-17 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-0
З-31 Хокүтэнкай Г.Сүхбат – 1-0
Б-41 Токисоүма Б.Анхбаяр – 1-0
Б-42 Араүма Б.Төртогтох
Санданмэ
З-6 Саданохикари Д.Наранцогт – 1-0
Б-18 Хокүтомарү Н.Чинзориг – 1-0
З-49 Котокэнрюү Г.Билгүүн
Сэтгэгдэл ( 2 )
Юун сумо, зүгээр үед хэнч тоодоггүй сумог наадмаар хэн сонирхох юм бэ, сумо гэж нэг юм байдгийг монголчууд мартаад удаж байна ш дээ, сэтгүүлч гуай
Наадам болж байхад наад сумогоо болиоч