Ойрын өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд иргэдийг аялал, зугаалгаар явахдаа анхаарал, болгоомжтой байхыг ЦУОШГ-аас газраас сэрэмжлүүлж байна.
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )