"АСЕМ вилла" орчмын тохижилтын ажил жигдэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2022.07.16) тухайн байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Богдхан уул бол хүний урсгал ихтэй газар. Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Наймдугаар сарын 15-ны дотор тохижилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажилд залуус санаачилгатай оролцож байна. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлж байгааг дэмжиж байна.

Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар, байгалийн чулууг ашиглан хийхээр төлөвлөж байгаа. Хүний урсгал нэмэгдэж, ая тухтай орчин бий болбол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлого мөн нэмэгдэнэ. Иймд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хамтарч ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэв.

Түүнчлэн “Бага тэнгэрийн ам орчмын 3.5 га талбайд хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх талбай бий болно. Тохижилтын ажлыг хүйтний улирал дуусахаас өмнө хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж илэрхийлсэн. Мөн АСЕМ вилла орчмын тохижилтын ажил үргэлжилж байна. Үүнээс гадна дүүргийн удирдлагуудад ногоон байгууламж нэмэгдүүлэх үүргийг өгсөн. Иргэдэд ая тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд нийслэлийн удирдлагууд анхаарна” хэмээлээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(103.229.120.184) 2022 оны 07 сарын 17

Ургах наран хорооллыг тохижуулаачээ.

0  |  0
Top