АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис тус улсад зэвсэг хүмүүсээс илүү олон байгаа талаар ярьжээ.
Тэрбээр “Зэвсэг гол төлөв өнгөт арьст хүмүүст заналхийлж байна” гэлээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч “Энэ улсад үйлдвэрлэсэн зэвсгийн хэмжээ сүүлийн 20 жилд гурав дахин өссөн. Өнөөдөр АНУ-д хүнээс илүү зэвсэг нь олон байна” хэмээн Өнгөт арьст хүн амыг хөгжүүлэх үндэсний холбооны уулзалт дээр хэлжээ.
Камала Харрисын ярьж байгаагаар өнгөт арьстнууд зэвсэгт халдлагын хохирогчдын дийлэнх хувийг эзэлдэг байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден автомат буу, өндөр хүчин чадалтай буунуудад тавих хоригийг сэргээж, зэвсэг эзэмших журмыг чангатгахаа амласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )