УИХ-ын гишүүн Ширнэнбаньдын АДЬШАА, УИХ-ын гишүүн Чинбатын УНДРАМ нарын санаачлагаар Соёлын яамны дэмжлэгтэйгээр энэ удаагийн Монголын язгуур соёл, зан заншил, өв уламжлал, хэл аялгууны арвин сан хөмрөгтэй Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийг зохион байгуулж байна.
Тус наадмыг өргөн нэвтрүүлгийн "ТВ8" ТЕЛЕВИЗ шууд дамжуулан орон даяар үзүүлж байна.
Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийг санаачлан, тэмдэглэж буй УИХ-ын гишүүд телевизийн шууд дамжуулалтын тайзнаа саатаж, сэтгэгдлээ илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Монголчууд дэлхий нийтэд өв соёлоороо гайхагддаг ард түмэн. Тэр дундаа баруун монголчууд өв соёл, зан заншлаараа Монголын өв соёлын түүхийг бичилцэж явна. Монгол Улсын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэ үйл ажиллагааны хүрээнд олон ястны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх асуудлыг дэмжин ажиллаж байна. Тиймдээ ч миний бие УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Соёлын яамтай хамтран зохион байгуулж байна. Үүнийг зохион байгуулснаар монгол түмний хойч үе өв соёлоороо бахдан бахархах, цааш түгээн дэлгэрүүлэх чин хүслийг төрүүлэх онцгой ач холбогдолтой. Энэ бол зөвхөн том ажлын эхлэл гэж ойлгож болно. Дэмжин ажиллаж байгаа хувь хүн, албан байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Өнөөдөр энд цугласан хүн бүр Монгол хүн байхын учрыг мэдэрч буй байх аа" хэмээн ярьсан бол...
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Монгол орны минь дөрвөн зүг найман зовхисоос болон ОХУ-д амьдардаг Тувачууд маань өнөөдрийн энэхүү арга хэмжээг зорин ирсэнд маш их баярлаж байна. Энэхүү ажлыг цааш үргэлжлүүлэх тал дээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа бид хоёр идэвх зүтгэл гарган ажиллах болно. Соёлын биет бус өвийг цааш үргэлж тайлбарлаж, таниулж байж өвлүүлж авч явах зүйл. Үүнээс гадна Тува, Цаатан түмнийхээ хэл соёлыг цааш хөгжүүлэх, хадгалж үлдэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй болоод байна. Тиймээс энэ удаагийн УИХ-д хос хэлний бодлогыг бид асуудал дэвшүүлэн тавьж байгаа. Боловсролын хуулинд үүнийг анхаарч, тусгаж өгөхийг хүсч байна" гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дашрамд өгүүлэхэд, анх удаагаа санаачлагдан зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд 4000 гаруй хүн цуглан, өргөн дэлгэр баярлаж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Сэтгэгдэл ( 5 )
монголд аль ч ястаныг хэл өв соёлоор нь хавчсан ямарч аймаг сум байхгүй өөр үндэстэн ч зөндөө казах өөртөө сургуультай лалын христийн япон энэтхэгийн бүх шашин манай сүм хийдээ барьсан шүтсэн байгаа
Songuuliin shou ..kk uur yu ch bish.
Болждээ...
Сайн
зайл