Петрочайна дачин тамсаг компанийн төлөх ёстой 312 тэрбум төгрөгийн татварын асуудлыг шүүх эцэслэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Монгол Улсад нэг ч удаа татвар төлж үзээгүй “Петрочайна дачин тамсаг” компани дотоодын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ тус компани “Монгол Улсад татвар төлөхгүй” хэмээн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Тэгэхээр 312 тэрбум төгрөгийн татварын асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэж мэдэхээр байна.

Тус компанийн зүгээс бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх ажлын хэсэг ажиллаж байгаа учраас шийдвэр гартал улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан 312 тэрбум төгрөгийг түдгэлзүүлж өгөхийг татварын маргаан таслах зөвлөлөөс хүсжээ. Харин татварын маргаан таслах зөвлөл тус компанийн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Учир нь “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлж авсан бүтээгдэхүүн хуваах гэрээ нь  олон улсын гэрээ биш. Тиймээс дотоодын хууль тогтоомжоос дээгүүр хэрэглэгдэхгүй, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвараа төлөх ёстой гэж үзэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан байна.

Маргаан таслах зөвлөлийн энэхүү тогтоол 2023 нэгдүгээр сарын 13-нд гарч Петрочайна дачин тамсаг компанид нэгдүгээр сарын 31-ний өдөр хүргүүлсэн гэнэ.

МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙГ "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ҮЗЭЭРЭЙ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
miku(192.82.81.253) 2023 оны 02 сарын 17

монголын ард түмнийг төр засагтай нь доромжилж байгаа Петрочайнаг монголоос хөөж гарга

3  |  0
Top