Ш.Раднаасэд “Эрдэнэс ТТ”-н Д.Ариунболдтой үгссэн байж болзошгүй

2023 оны 03 сарын 02

Өнөөгийн парламентаас нүүрсний хулгайн хэрэгт нэр бүхий 7 гишүүн холбогдож, яллагдагчаар татагдаад байна. Эдгээрээс зургаан гишүүний хэргийг АТГ шалгаж байгаа бол Д.Бат-Эрдэнэ гишүүний холбогдсон хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна.


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. 

Ш.Раднаасэд нь УИХ-ын хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Түүний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой үгсэж, нүүрс худалдах гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар зохион байгуулахад оролцсон гэх мэдээлэл байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татаж, саатуулан шалгаж байгаа юм.

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

Эх сурвалж: "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top