Зам, тээврийн хөгжил /ЗТХ/-ийн дэд сайд Л.Халтарыг албан тушаалын хэргээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн талаар ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр сурвалжилсныг хүргэе.
С.Батдөлийн хадгалж байсан их хэмжээний бэлэн мөнгө "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ачаа тээвэрлэлттэй холбоотой авлигын мөнгө байж болзошгүй гэсэн хардлага байгаа учраас хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн иргэн Ж.Энхбат энэ хэрэгт Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, түүний эхнэр "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул холбоотой гэж үзэн АТГ-т шалгуулах хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан байдаг. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас нягталж үзээд прокурорын байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн гэж мэдэгдэж байна.
УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтанд холбогдох энэ хэрэг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар луу чиглэж байна. Учир нь ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзул нь "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албан ерөнхий инженерийн албан тушаалыг хашдаг. Тэрбээр вагоноор зөөх ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт, хуваарийг гаргаж батлуулдаг гол албан тушаалтан юм. Харин хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа С.Батдөл нь Ц.Ганзулын гаргасан ачаа тээвэрлэлтийн хуваарь, төлөвлөлтийг баталж гарын үсгээ зурж баталгаажуулдаг албан тушаалтан. Тэгэхээр энэ хэрэгт С.Батдөлөөс гадна Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзул холбогдож болзошгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл С.Батдөл төмөр замын ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт хуваарийг батлахдаа аж ахуй нэгжүүдэд давамгай байдал үүсгэж хахууль авсан бол дэд сайд Халтарын эхнэр Ц.Ганзул ч холбоотой болж таарна. Тиймээс иргэн Ж.Энхбат ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон гэр бүлийн хүмүүсийнх нь эрхэлж байгаа ажил албан тушаалууд нь авлигын эсрэг хуультай үл нийцэж ашиг сонирхлын зөрчил үүсч байна гэж үзэн хуулийн дагуу шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн. Тэгвэл АТГ-аас түүний бүрдүүлсэн материал, хүсэлтийг шалгаж үзээд хэрэг бүртгэлт нээж проукурорын байгууллагад хүргүүлсэн гэж иргэн Э.Энхбат мэдэгдэж байна.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 13 )
Энэ худлаа шоу бна.Халтар дарга тийм хүн биш.одоо хүн хэлмэгдүүлэх нь.
ene xaltar tsaraitaas bolj achaa teevriin une hed dahin usuj ulsaaraa uniin usultud nervegdeed bna shond ulduj shorond ni hataa
Ийм луйварчдаас болж ковидоос хойш ачаа тээврийн зардал өсөж өргөн хэрэглээний зүйлсийн үнэ хэд дахин нэмэгдлээштээ амин хувиа хичээсэн шуналын тулмуудын олсон хөрөнгийг сайн хурааж улсын орлого болгож насаар нь шоронд хатааж ядарсан ард түмний үнийн хөөрөгдлөөр хохирсон хохирлыг барагдуулах хэрэгтэй ийм гэмгүй царайлсан хулгайч луйварчдыг төрд бүү шургаллуулж байгаач
гэмгүй царайлчаад айхтар хулгайч гэсээн энэ чинь
Орон нутгаас ирсэн суганы үс бөөснүүд толгойд гарч улс орон хөгжүүлнэ гэж юу байхав дэ. Юм үзэж нүд тайлаагүй юмнууд ийм л болж байгаам. Арай дэндүү бнаа авлига, ашиг сонирхол. Нийслэлийн байгууллагуудад ч бас нэг иймэрхүү юмнууд олон бх шиг байнаа бас.
Энэ хөдөөний оркууд даварч бна бүх хөрөнгий нь хурааж шоронд нь суулгаад шийтгэх хэрэгтэй
ene muu novshnuudiig olnii omno tsaazalbal taarna
Тэгэхээр л нэг гэр бүлээс төрийн удирдах албан тушаалд зэрэгцүүлэн ажиллуулахгүй байх л чухал байгаа юм.
Гэр бүлээрээ луйварчин болж эхнэр нь эсвэл ээж нь луйвар хулгайг хамтраад хийчхээр хэн болиулах болж бнаа шуналын эсрэг таоилга вакцин нэн даруй хэрэгтэй бноо
Өвчтэй хүүхдээрээ баталж байна гээд байсан аймаар худалч хүн юмда
АТГ яагаад хариуг бичгээр өгөөгүй нь. хачин юм даа
Орк юм даа
Шилэн Цогоогийн брагидыг хамтруулан шалгах хэрэгтэй