ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ТӨМӨР ЗАМЫН АВЛИГЫГ мэддэг байжээ

2023 оны 03 сарын 06

Их хэмжээний мөнгө гэрийнхээ сейфенд хадгалж байгаад хураалгасан С.Батдөлийн хэрэгт "Улаанбаатар төмөр зам" /УБТЗ/ ХНН-ийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, энэ хэрэгтэй холбогдуулан тус байгууллагын зарим удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ.


УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх сурвалжийг тогтохоор хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Учир нь С.Батдөл энэ мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж, нотолж чадаагүй. Тиймээс магадгүй энэ мөнгөний цаана төмөр замын ачаа тээвэрлэлттэй холбоотой авлига, хээл хахуулын сүлжээ байж болзошгүй гэж хуулийн байгууллагаас төмөр замыг хамарсан томоохон шалгалтыг явуулж  байна.

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан УБТЗ ХНН-ийн зарим удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ингэхдээ Оросын талаас УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Игорь Василивеч, Санхүү эрхэлсэн орлогч дарга Светлана Яковлевна нарыг чөлөөлсөн бол Монгол талаас нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. УБТЗ ХНН-т ийнхүү халаа сэлгээ хийж эхэлсэн нь тус байгууллагын удирдах албан тушаалтнууд холбоотой авлига, хээл хахуулийн сүлжээ илчлэгдэж эхэлсэн гэх хардлагыг ч нийгэмд төрүүлж байна. Ер нь ч төмөр зам гэх тусдаа вант улс байгуулах шахсан энэ газарт авлига хээл хахуулийн сүлжээ ил цагаан байдаг гэдгийг салбар хариуцсан сайд нь ч хэлж байсан удаатай.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООР ХҮРГЭЕ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр замчин(202.126.88.183) 2023 оны 03 сарын 07

Чөлөөлсөн бол одоо шалга. Гэмт хэрэг хийсэн хүнийг ажлаас нь чөлөөлөх нь шийтгэл юм уу. Хариуцлага тооцох хэрэгтэй

1  |  0
ЗОЧИН(150.129.140.10) 2023 оны 03 сарын 12

зүгээрч сайд нь болоогүй биз.

1  |  0
Зочин(66.181.161.249) 2023 оны 03 сарын 07

Ерөөсөө л жагсацгаая! Улаанбаатар Төмөр зам Хнн-н 51 хувийг Монгол улсын мэдэлд авцгаая!

1  |  0
Zochin(203.169.50.239) 2023 оны 03 сарын 06

Мэдэхгүй байна гэж юу байхав холбоотой байж ч магадгүй

1  |  0
Уншигч(64.119.21.98) 2023 оны 03 сарын 06

Мэдсээр байж ил гаргаагүй бямбоо сайдыг шүүх цаг нь болсон зугтаана шүү наад ноход чинь

1  |  1
Top