Цааны баярыг хойшлуулсан нь компаниудыг ЭРСДЭЛД оруулжээ

2023 оны 03 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, "Welcome to Mongolia event 2023" хуанлиг гарган, олон улсад зарласан. Гэвч тус хуанлид тусгагдсан цааны баяр арга хэмжээ 10  хоногийн өмнө хувиараа өөрчилсөн нь аялал жуулчлалын компаниудад хүнд цохилт болсон байна. Энэ талаар ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр онцолжээ.

Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 арга хэмжээг "Welcome to Mongolia event"-д тусгасан байжээ.

Харамсалтай нь, тус хуанлинд тусгагдсан цааны баяр 7 хоногоор хойшлогдсон. Энэ кэйс нь аялал жуулчлалын компаниудад том хохирол учруулсан явдал гэдгийг аж ахуй нэгжийн төлөөллүүд хэлж байна.

Тухайлбал, зарим компани цааны баяр үзүүлэхээр гадны 30 гаруй жуулчны захиалга авсан байсан ч эвент хойшлогдсоны улмаас захиалгаа цуцлахад хүрчээ. Энэ мэт олон аж ахуй нэгж хохирол хүлээдэг болохыг цөөнгүй хүн хэлж байсан юм.

Энэ талаар Аялал жуулчлалын холбоо дараах тайлбарыг өгчээ. 

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

Эх сурвалж: "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top