Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, 6.8 тэрбум ам.долларын импортын худалдаа хийжээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ 2022 онд өмнөх оныхоос 3.2 тэрбум /25%/, экспорт 1.7 тэрбум (22.1%), импорт 1.5 (29.2%) тэрбум америк доллароор нэмэгдсэн байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3% чулуун нүүрс, 38% зэсийн баяжмал эзэлж байгаа юм. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлт манай экспортын орлого нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Импортын дүнг авч үзвэл БНХАУ 36.8%, ОХУ 28.6%, Япон Улс 6.6%, БНСУ 4.5%, ХБНГУ 3.3%, АНУ 3.1 хувийг эзэлж, нийт импортын 82.9 хувийг бүрдүүлж байгаа юм.
Манай улсын Хятадтай хийсэн худалдааны нийт эргэлт $10.1 тэрбум хүрч, нийт гадаад худалдааны 63 хувийг дангаараа эзэлжээ. Зөвхөн урд хөрштэй хийх худалдаа манай улсын нийт гадаад худалдааны талаас илүү хувийг эзэлж байна.
Тэгэхээр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал урд хөршөөс шууд хамааралтай гэсэн үг. Хэрэв ковидын үеийнх шиг нөхцөл байдал үүсэж хил гааль хаагдах дээрээ тулбал Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал одоо байгаагаасаа доройтож, инфляц нэг орон тоо бус, харин ч нэмэгдэх магадлалтай болж, эдийн засагчийн хэлж байгаагаар иргэдийн амьжиргааны түвшин муудаж, ажилгүйдэл нэмэгдэх гол шалтгаан болох юм.
МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙГ "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ҮЗЭЭРЭЙ.
Сэтгэгдэл ( 0 )