Монголын олон суваг дамжуулагчдын холбооны УЗ-ийн даргаар Ж.Сарнай сонгогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

Монголын олон суваг дамжуулагчдын холбооны удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж, холбооны дүрмийн 9.1, 10.4.1, 10.5.5 дахь заалтыг үндэслэн, бүх гишүүдийн 100% саналаар өмнөх төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, шинээр Скаймедиа корпорацийн маркетингийн газрын захирал Ж.Сарнай Удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо.

Шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн даргын хувьд Холбооны 2024 оны ерөнхий төлөвлөгөө, үүрэг чиглэл, бодлого шийдвэрүүдийг оновчтойгоор зохион байгуулж, холбооны ажлын албатай нягт уялдаатайгаар ажиллах, холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд илүүтэй анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top