Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ нэмэгдэж байна

2023 оны 03 сарын 01

УИХ-ын хаврын чуулганаар банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийг хэлэлцэнэ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэхээс гадна нэгдсэн хяналт шалгах тавих эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийн ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр сурвалжиллаа.

2022 оны байдлаар улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 536 банк бус санхүүгийн байгууллага 300 гаруй салбар нэгж, найман төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Давхардсан тоогоор 3.3 сая харилцагч 748 мянган зээлдэгчдэд санхүүгйин үйл ажиллагаа явуулдаг гэх тоон мэдээлэл байна.

Сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, харилцагч үйлчлүүлэгчдийн тоо огцом өссөн. Тиймээс 2002 онд батлагдсан банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон юм.

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

Эх сурвалж: "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top