Завхан аймаг дахь цагдаагийн газраас иргэнийг амь насанд нь халдана гэж сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг шалгаж байна.
Завхан аймгийн Улиастай сумын иргэн, 55 настай эрэгтэй А-гийн гэрийн гаднаас захидал олджээ.
Уг захидалд, тогтоосон газарт яаралтай 80 сая төгрөг авчирж өгөхгүй бол амь нас, гэр бүл, эд хөрөнгөнд нь халдана гэх утгатай зүйл бичиж үлдээсэн байжээ. Иргэн А гэгч нь дээрх захидалд дурдсан тодорхой шалтгаануудыг гүтгэлэг гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хэн үүнийг хийсэн талаар шалгаж, тогтоож өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсжээ.
Иргэний гомдлын дагуу аймгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Улиастай сумын Жинст багийн иргэнийг сэжиглэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
солиотой кино үзээд тэр шигээ сэтгээд байгаа юмуу боловсрол,ухаан муутай хэсэг нь
Huurhii mungu zeelcheed butsaaj avah gesen l oroldlogo bhdaa? Daan ch buruu alham hiij butsaaj avj chadhaargui aldaagaa hiijdee
Гадаад Солонгос кино их үзсэний гай чинь энэ байна даа манай монголын сувгуудаар зарим нэг иймэрхүү үйлдэл гаргахаар кинонуудыг ер нь л гаргамааргүй л байх юм даа
Солиотой юмнуудыг сайн шалгаж, энэ мэт үйлдэл дахин гарахыг зогсоох хэрэгтэй. Уулаасаа Монгол шиг жаахан газар энэ мэт нь явцгүй гэдгийг ойлгуулаад өг