Цахим орчинд “Бөөр худалдаж авна” гэх утга бүхий зар мэдээлэл нийтдэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийжээ.
Бичигдсэн мэдээллийн IP хаягийг шалгахад Нигер улсаас хандалт хийж байгаа нь тогтоогдсон бөгөөд “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй байна.
Мөн дээрх бичигдсэн сэтгэгдэл нь монгол хэлний үг, өгүүлбэр зүйн дүрмийн алдаатай байгаа ба "Google-Translate” орчуулгын программ ашиглан бичсэн байх болзошгүй байна.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй луйврын шинжтэй, хууль бус зар мэдээлэлд итгэж түгээхгүй байх, дээрхи хаягын дагуу нэвтрэлт хийхгүй байхад анхаарна уу.
Сэтгэгдэл ( 1 )
Shalgasan ni zuv boljee. Yostoi muuhai zar haa saigui bgaad bsiim