Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрсөн долоодугаар сарын шилдгүүдээ зарлалаа.
Эрэгтэй чөлөөт бөхөд АНУ-ын Кайл Снайдер тэргүүлсэн. Кайл долоодугаар сарын дундуур Тунист болсон чансааны тэмцээнд түрүүлэхдээ гурав барилдаж, нийт 32-1 оноогоор давамгайлсан юм. Тэрээр энэ жил гурван тэмцээнд оролцож, бүгдэд нь түрүүлэн, 97 кг-д Абдулрашид Садулаевыг чансаагаараа даван гарсан билээ.
Сонгомол барилдаанд Энэтхэгийн Сурадж Вашишт сарын шилдгээр шалгарлаа. Италийн Ромд болсон идэрчүүдийн ДАШТ-ий 55 кг-ын жинд тэр түрүүлсэн юм.
Эмэгтэй чөлөөт бөхөд Японы шинэ од Совака Үчида шилдгээр тодорсон. Ромд болсон идэрчүүдийн ДАШТ-д тэр өрсөлдөгч нартай нэг ч оноо алдалгүй цэвэр ялсаар итгэл төгс тэргүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )