Дарья Белодед: Оросуудыг олимпод оруулахгүй гэж найдаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 07

Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Украины жүдоч Дарья Белодед юүтүүбийн Parimatch Ukraine сувагт ярилцлага өгөхдөө орос тамирчдыг олимпод оролцуулахгүй байх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Дарья “Дайн эхэлснээс хойш би орос тамирчидтай харилцаагүй. Жирийн танил 2-3 орос тамирчин бий. Найзууд биш л дээ. Тэднээс хэн нь ч надад захидал бичээгүй, хандаагүй. Хэн нь ч дайны эсрэг үг хэлээгүй, яриагүй тул би тэдэнд урам хугарсан гэж хэлж болох юм. Ер нь би оросуудыг спортын салбарт төдийгүй зарчмын хувьд огт хармааргүй байна. Орос жүдочдыг олон улсын тэмцээнд оролцуулах зөвшөөрөл гарахад бид шоконд орсон. Яагаад гэвэл жүдо оросуудыг тэмцээндээ оруулсан анхны спортын төрөл байлаа. Яагаад? Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер олон орос танилтай, оросууд олон тэмцээнийг ивээн тэтгэж байсан болохоор тэр биз. Энэ бол шударга бус зүйл. Бид оросуудыг дахин тэмцээнд оруулахгүйн тулд тэмцэж байна. Парис олимпын сонгон шалгаруулалт эхлэнгүүт Монголын тэмцээнд орос жүдочид оролцсон. Хэрэв оросуудыг оруулаад байх юм бол бид IJF-ийн тэмцээнд оролцохгүй. Гэхдээ манай шигшээ баг бэлтгэлээ хийсээр байгаа. Аравдугаар сард болох ДАШТ-д оросуудыг оролцуулахгүй гэдэгт итгэж байна. ОХУ-ын маш олон тамирчин цэргийн албан хаагч. Тэд эх орондоо зүтгэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл дайныг дэмжиж байгаа улсууд. Спортод ийм зүйл байж болохгүй. 2024 оны олимпоос оросуудыг хасах эсэхийг би хэлж мэдэхгүй. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахаас их зүйл хамаарна. Мөн дэлхийн улс орнууд түрэмгийллийн эсрэг хэрхэн хандах нь их нөлөөтэй. Олон хүчин зүйл байгаа ч би орос тамирчдыг олимпод оруулахгүй гэж найдаж байгаа” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochinh(73.111.180.213) 2022 оны 08 сарын 07

ukrainatai ukhrainagyi Oros ikh guren dee zugeer barild chamaar zaalgaxgyi

0  |  0
Ойлгомжгүй (192.82.80.1) 2022 оны 08 сарын 07

Спортыг улс төржүүлэх шаардлага байхгүй дээ.

4  |  1
Зочин(192.82.76.234) 2022 оны 08 сарын 07

ОРОСООР НУГА ДАРУУЛАХАА МЭДЭЭД ШАЛТАГ ШАТГААН ХАЙГААД БАЙГАА ЮМ УУ.МАНАЙД БОЛСОН БАРИЛДААНД УКРАЙНЧУУД ӨӨРСДӨӨ ОРОЛЦООГҮЙ ШҮҮ ДЭЭ.

4  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 08 сарын 08

yah gej nogoonoog sonogoson yum be.Ter chin l iim baidald oruulsan bolohoos oros tamirchid yunii hamaa bna. tiim surhii yum bol Donbasst ukpnatsistuud uchnuun myangan oris irgediig alj baihad helgui dulii baisan yumuu ene huuhen.

3  |  1
Зочин(192.82.86.119) 2022 оны 08 сарын 07

Энэ чинь спорт, улстөр хоёрын холиод фашист үзэлтэй болж бгаа юм байхдаа. Эсвэл Зелёный балай дарамтаао ийн хэлүүлж бна уу

11  |  2
Зоч(103.141.250.4) 2022 оны 08 сарын 08

Дэлхийд 200 гаруй улс байдгийг зарим амьтад мэддэггүй бололтой,орос допингчид байхгүй байсан ч олимп болдгоороо болж аваргууд тодордогоороо тодорно,харин ч допингны хэрүүлгүй амар тайван сайхан болно эргэлзэх юмгүй

1  |  7
1(49.0.130.132) 2022 оны 08 сарын 08

Зөв дөө. Орос ялначууд амаа татацгаа.

4  |  10
Bitgii dongos(66.181.161.114) 2022 оны 08 сарын 07

Chi duu min buhel buten oros ulsiig teleelehgui shu de chi zindaandaa bai tamirchin bol duuguil barild chi husehgui bol chi bitgii och tegeel boloo banderuuddaa deerelhuuleed ywj bai za

6  |  1
Хаха (66.181.160.105) 2022 оны 08 сарын 07

Битгий Т1т

5  |  2
Э(192.82.91.157) 2022 оны 08 сарын 07

дураараа *** бэ

6  |  3
Irgen(202.9.47.13) 2022 оны 08 сарын 07

Orosgyi olimp davsgyi hool gesen ygdee

7  |  1
Top