Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент хөнддөг ч эсэргүүцэлтэй тулгарсаар 2020 оныг хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн парламентын хийсэн хамгийн том ажлын нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байв.
Нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг Д.Лүндээжанцан ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар, Ж.Батзандан, хуульч С.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарын эрдэмтэн судлаач, хуульчид багтаж байв.
Өмнө нь оруулж байсан дордохын долоон заалтыг өөрчилж, Засгийн газрын дөрвөн сайд л давхар дээлтэй байх гэх мэт заалтыг хуульчилсан юм.
Ингээд УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн биллээ.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцсийн их суудлын хуралдаан өчигдөр /2022.08.15/ болж Засгийн газрын дөрвөн сайд давхар дээлтэй байхаар Үндсэн хуульд заасан нь хууль зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн. Ингэснээр Засгийн газрын хэдэн ч сайд давхар дээлтэй байх боломжийг нээж байгаа юм.
Тэгвэл хуульч Д.Гангабаатар 2021 оны аравдугаар сарын 7-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүн цэцийн болж байв. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гардаж хийсэн хуульчдын нэг боловч өчигдөр цэцийн гишүүд Д.Гангабаатарын боловсруулсан хууль алдаатай байна гэж хэлсэнтэй утга ижил шийдвэр гаргалаа.
Товч намтар:
Гангабаатар нь яруу найрагч Дашбалбарын хүү юм. Д.Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, 2008-2011 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн докторын зэрэг тус тус хамгаалжээ. Профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй ажээ.
Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор ажиллажээ.
2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Аав шигээ байж чадсангүй дээ
Энэ хүүг л их өрөвдөх юм. Барууны заавраар хөдөлдөг манан дагасан муис хзс ийн бүлэгт ороод эцгийн нэр баастаж явна. Хөөрхийдөө