Энэ сарын 15-нд Тувагийн В.С.Биче-оолын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд “Наадым-2022” барилдаан болж өнгөрлөө.
Наадамд Тувагийн 162, Монголын 4 бөх зодоглолоо. Тувагийн хэвлэлд “Энэ жил тува бөхчүүд Монголын наадамд оролцсон. Монгол бөхчүүд манай наадамд ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо. Гэхдээ манай бөхчүүд тэднийг ялж, илүү хүчтэй гэдгээ харууллаа” гэж бичжээ.
Наадамд Улуг-Хемский хошууны бөх Айдын Монгуш түрүүлж, Чаан-Моге буюу Заан цол хүртсэн байна. Үзүүрлэсэн Начын-Мерген Ооржакт Харцага цол олгожээ.
Шөвгийн дөрөвт Алангы Кара (Сут-Холь), Начын Монгуш (Дзун-Хемчик) үлдсэн ыол наймд Завхан аймгийн Харцага Ш.Пүрэвгарьд, Бады-Маадыр Самдан (Улуг-Хем), Ай-Демир Саая (Барун-Хемчик), Эртине Хомушку (Монгун-Тайга) нар шалгарчээ.
Аварга бөхийг 500 мянган рублиэр урамшуулсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Шагнал нь өндөр болхоор найраа хийх хэрэг байхгүй байналдаа 500 мянган рубль монгол мөнгөөр 220 сая төгрөг шүүдээ \n
Шөвгийн 8д үлдсэн нь хамгийн том амжилт юм байж дээ
Manaihan turuulne gej bhgui dandaa nairainihan
Овоо шив дээ.
Манайхан тувад бол олигтой барилдаж чадахгуй ээ, манайхан чинь барилддаг улс биш, цэвэр найраа, тохироогоор явдаг улс ш дээ