Б.Чинзориг Азийн шигшээд ОХУ-ын боксчинтой тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

Токио олимпын наадмын дараа мэргэжилд шилжинэ гэдгээ зарлаад байсан манай боксчин Б.Чинзоригийн тулааны тов гарлаа. Ирэх сарын 7-нд Оросын Владивосток хотын Арена Спорта спорт цогцолборт мэргэжлийн боксын үдэш болно. Энэ үдэш Азийн шилдэг боксчид ОХУ-ын шилдгүүдтэй халз өрсөлдөх юм.

“Ази vs ОХУ” тус тэмцээнд нийт таван тулаан болох бөгөөд оросуудын эсрэг Узбекистан, Энэтхэг, Монгол, Казахстан, Таиланд боксчид рингэнд гарна.

(60 кг), Всеволод Шумков (ОХУ) – Уток Панья (Таиланд)

(67 кг), Хикмет Гараев (ОХУ) – Б.Чинзориг (Монгол)

(72 кг), Иван Ступин (ОХУ) – Сингх Амандип (Энэтхэг)

(90 кг), Муслим Гаджимагомедов (ОХУ) – Сагындык Тоганбай (Казахстан)

(90+), Алексей Дронов (ОХУ) – Жахангир Закиров (Узбекистан)

Манай тамирчны өрсөлдөгч Гараев Оренбург хотын тамирчин. 2021 онд мэргэжлийн бокст шилжсэн. ОХУ-ын оюутны аварга, ОХУ-ын Цомын эзэн. Арав гаруй жил тулалдаж байгаа хашир тамирчин. Хикмет Гараев энэ өвөл хоёрдугаар сард манай Г.Баярхүүг 6 үед шүүгчдийн саналаар ялж байсан билээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(192.82.88.161) 2022 оны 08 сарын 18

Чинзориг Оросын хаана нь ч хүрэхгүй. Албаар ялагдах нөхдүүдийг сонгож\n

0  |  0
овид(192.82.88.161) 2022 оны 08 сарын 18

Чинзориг Оросын хаана нь ч хүрэхгүй. Албаар ялагдах нөхдүүдийг сонгож\n

0  |  0
Top