Энэ хавар Нихон их сургуулийг төгссөн, оюутны сүмогийн бөх Ишиока Микия мэргэжлийн сүмо бөхийн Исэгахама дэвжээнд элсэж байгаагаа зарлан, тус дэвжээнд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Нэг талдаа ёкозүна асан оякатаг, нөгөө талдаа ёкозүна Тэрүнофүжиг суулгасан сүртэй хурал болж өнгөрлөө. Исэгахама оякататай тэр ижилхэн Аомори мужийн уугуул бол Тэрүнофүжитэй ижилхэн Тоттори Жёохокү ахлах сургуулийг дүүргэжээ. 184 см өндөр, 146 кг жинтэй.
Ишиока оюутны сүмод сайн барилдаж байсан ч цол хэргэм үгүй тул ирэх сарын башёд маэзүмогоос эхлэн барилдах юм байна.
Хурлын үеэр тэр “Надад хамгийн тохирох дэвжээ бол энэ дэвжээ гэж би бодсон. Хүнд гэмтэл авч, жонидан хүртэл унаад ёкозүна болж чадсан аварга Тэрүнофүжиг хүндэлдэг. Түүн шиг бөх болохыг зорино. Энэ хүний удирдлагад барилдахад хэзээ ч алдахгүй гэж бодсон. Зургаан цолтонтой дэвжээ. Хүн хүний сайн талыг дуурайн хичээн зүтгэх болно” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ална шүү
64.119.21.188 битгий шаа. Үздэг хүмүүс байдышүү. Юу ч мэдкү харанхуй новш вэ чи сда чинь
Одоо энэ сумо хэнд сонин байх вэ дээ, аль эрт моодноос гарсан эд ш дээ