Болгарын нийслэл Софи хотод U-20 залуучуудын чөлөөт бөх, сонгомол барилдааны дэлхийн аваргын тэмцээн явагдаж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Хоёр алтан медальтай АНУ тэргүүлж, Иран (1-0-3), Энэтхэгийн (0-0-4) багууд удаалж байна. 65 кг-ын жинд өсвөрийн олимп, дэлхийн аварга, Узбекистаны од Умижон Жалолов тав барилдахдаа гурван удаа цэвэр ялж, түрүүллээ.
U-20 ДАШТ. Софи
57 кг
1. Жо Рассел Волк (АНУ)
2. Мерели Базарбаев (Казахстан)
3. Ахмад Масуд Мохаммаднежад (Иран)
3. Абхишек Дхака (Энэтхэг)
65 кг
1. Умижон Жалолов (Узбекистан)
2. Зираддин Байрамов (Азербайжан)
3. Ёшиносүкэ Аояги (Япон)
3. Суджит (Энэтхэг)
70 кг
1. Кянан Хейбатов (Азербайджан)
2. Митчелл Оуэн Мезенбринк (АНУ)
3. Мулаим Ядав (Энэтхэг)
3. Хоссейн Аббас Мохаммад Агаеи (Иран)
79 кг
1. Собхан Хушанг Яри (Иран)
2. Мушег Мкртчян (Армени)
3. Мухаммад Абдуллаев (Кыргызстан)
3. Отари Адеишвили (Гүрж)
97 кг
1. Бенжамин Аллен Куэтер (АНУ)
2. Рифат Эрен Гидак (Турк)
3. Амирали Хамид Азарпира (Иран)
3. Нирадж (Энэтхэг)
Өнөөдөр аваргын төлөө барилдах бөхчүүд
61 кг. Юто Нишиүчи (Япон) - Армин Мехди Хабибзадех (Иран)
74 кг. Рюносүкэ Камия (Япон) - Жабраил Гаджиев (Азербайжан)
86 кг. Рахим Магамадов (Франц) - Беннет Кевин Берге (АНУ)
92 кг. Андро Маргишвили (Гүрж) - Амирхоссейн Фирузпур (Иран)
125 кг. Махендра Бабасахеб Гайквад (Энэтхэг) - Амирреза Фардин Масуми (Иран)
Сэтгэгдэл ( 2 )
Монгол зарим жинд байсан. Эхний барилдаан дээрээ л ялагдсан. Жудогийн залчуудын дэлхийн аваргад харин яагаад нэг ч тамирчин оролцоогүй юм бол.
Монгол тамирчин барилдсан уу