О.Баасанхүү: Хуульч гишүүд мэргэжилдээ үнэнч байж чадаагүйд харамсаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр /2022.08.18/ боллоо. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүн Б.Батсайхан болон бусад удирдлагууд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон талаар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ардчилсан Ахмадын Холбооны хурал, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны хурал болон бусад асуудлаар мэдээлэл хийв.

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Миний бие иргэн хүний хувьд ҮХЦ-д гомдол гаргасан. Шалтгаан нь УИХ-ын тухай хуулийн 31.12 дугаар заалт нь Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн байна.

УИХ-ын тухай хуулийн 31.12 дугаар заалт нь бүлгийн нийт гишүүд бүлгийн даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх асуудлыг шийдэх эрх олгож хуульчилсан байдаг. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа тул гомдол гаргасан. Би 2012-2020 онд УИХ-д суусан. Энэ үед Д.Лүндээжанцан эрхэм хуульч мэргэжлийн мэтгэлцээн илэрхийлдэг байсан. Би ч залуу гишүүний хувьд мэргэжилдээ үнэнч байж, хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлаар мэтгэлцдэг байсан. Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар мэргэжилдээ үнэнч байж мэргэжлийн дуу хоолой байж чадаагүйд харамсаж байна.

Ш.Батбаяр буюу Шаабар та Эрүүл мэндийн сайд хийснээс хойш ямар албан тушаал хашиж, ямар бизнес хийгээд, яаж амьдарсан бэ. Өнгөрсөн 22 жилийн турш "гоё" амьдарч байгаа ганц хүн. Тэр үед С.Зоригийн хэрэг дээр шүүх шинжилгээний ажлын комисст ороод явж байсан. Тэр хүн АН-ын угшилтай байж ардчиллын партизануудыг доромжлох ажил хийхээ боль.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top