U-20 ДАШТ: А.Даваажаргал сүүлийн секундэд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

Болгарын нийслэл Софи хотод U-20 залуучуудын чөлөөт бөх, сонгомол барилдааны дэлхийн аваргын тэмцээн явагдаж байна.

Тэмцээний эхний хоёр өдөр эрэгтэй чөлөөт бөхийнхөн өрсөлдөж, аваргуудаа тодруулсан бол өчигдөр эмэгтэйчүүд барилдаанаа эхлүүлсэн. Эхний өдөр 50 кг-ын жинд өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Мөнхгэрэл Японы Үми Итотой таарч, 0-10 ялагдлаа.

Харин 65 кг-ын жинд А.Даваажаргал барилдсан. Эхний тойрогтоо Шведийн Нора Свенссонтой барилдаж, 5:3 ялж яваад ганц секунд дутуу байхад ардаа алдан, харамсалтай ялагдав. Швед тамирчин дараагийн тойрогт Тунисийн бөхөд хожигдсон байна.

Davaajargal ALTANSUKH (MGL) - Nora Elin Cecilia SVENSSON (SWE) 5-5

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.51) 2022 оны 11 сарын 18

Чөлөөт тийм мундаг л байсан юм бол, хөлбөмбөг, сагс шиг нэр хүндтэй, үзэгч дэмжигчтэй, хэдэн тэрбум доллар эргэлдүүлж байх нь яагаад вэ, одоо энэ хувь хүний хар бяр дээр суурилсан бөх мэт явцгүй ээ, сөнөж байна гэхэд хаашаа юм бэ гэхэд цаашид өсөж дэвжихгүй нь, улам л уруудсаар байх нь ойлгомжтой

0  |  1
зоч(192.82.75.135) 2022 оны 11 сарын 18

Эрэгцүүлж боддоггүй бол түүгээрээ битгий гайхуул,чадваргүйгээ нууж яв. 1,5 тэрбум хүнтэй Энэтхэг, 1,6 тэрбум хүнтэй Хятад, 340сая хүнтэй Америк, 120сая хүнтэй Япон,140сая хүнтэй Орос , бас бусад гээд бараг 4тэрбум хүнтэй орнууд чөлөөт бөхийг хөгжүүлж байна. Дэлхийн хүн ам нийтдээ 8 тэрбум орчим .Тийм байхад хүн сонирхдоггүй гэж бодох хэрэг байна уу , чи сонирхдоггүй байж болно. Гэхдээ бусдыг өөртэйгөө адил гэж андуурах хэрэггүй

2  |  0
Зочин(64.119.21.188) 2022 оны 11 сарын 18

Насанд хурэгчдийг нь хэн ч сонирхохгуй байхад U20 нь бас юу ч вэ дээ, челеетийг одоо хэн сонирхох вэ дээ, сенеж байгаа спорт ш дээ

1  |  1
Зоч(66.181.161.66) 2022 оны 08 сарын 21

Чөлөөт бөхийн залгамж халаа удаан өсөж байна.Япон,Украйн,Энэтхэг бөхчүүд 19,20 настайдаа барилдааны туршлага хүч чадал тэсвэр хатуужил нь Дэлхий,тивд медаль авах төвшинд хүрсэн байна. Манай тамирчид хөлөө хамгаалж бараг сураагүй,хөл авсан даруйдаа залгаа мэх байхгүй хэвтэж байгаад хариу мэхэнд орж хожигдож харагдана.Гол алдаан дээрээ дорвитой ажиллаж,засч ур чадвараа сайжруулаарай.АМЖИЛТ !

1  |  0
Top