Вандан Даваа, Токио хот
Өнгөрсөн Нагоя башёгийн дараа Миягино ояката өндөр насны тэтгэвэртээ сууж, М.Даваажаргал Хакүхо буюу Магаки ояката Миягино дэвжээг залгамжлан авч, дэвжээний эзэн болсон билээ.
Миягино дэвжээ энэ сарын эхэнд хуучин Азүмазэки дэвжээнд буйр сэлгэн нүүснээс хойш энэ сарын 20-нд Хакүхо буюу шинэ Миягино багш анх удаагаа хэвлэл мэдээллийнхэнд сүмочдын өглөөний бэлтгэлийг үзүүлж, шинэ дэвжээгээ танилцууллаа.
Бэлтгэлийн дараа Миягино ояката “Өөрийн дэвжээгээ шинээр барих ойрын төлөвлөгөө байгаа. Одоогоор энэ дэвжээний буйрнаас шинэ ажил амьдралын гараагаа эхлүүлж буй нь учиртай түүхтэй. Мэргэжлийн сүмод гадаад бөхчүүдийн мөрийг тавьж өгсөн анхны гадаад бөх Америкийн Хавай арлын уугуул Такамияма зодог тайлаад Азүмазэки дэвжээний багш болж, энд нутагласан. Энэ дэвжээнээс олон сайн бөх төрсний дотор 64 дэх ёкозүна Акэбоно байна. Би энэ бүхнийг бэлэгшээн, шавь нараас минь ирээдүйд сайн сүмоч төрнө гэж сүсэглэн бодож байгаа. Мөн өөрөө бэлтгэл сургууль хийж байсан өмнөх дэвжээний дохёны элсийг нүүн ирсэн дэвжээндээ хэрэглэж байна. Өлзий буян шингэсэн сайхан буурь бид бүгдэд хишиг буянаа хайрлана гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Сэтгэгдэл ( 7 )
Аварга маань билэг дэмбэрэлтэй сайхан юм бодож байдаг жинхэнэ монгол хүн байна.
Hakuho Davaajargaldaa amjilt husie.
Biye byaldar setgel zui tsaanaasaa torcon avargadaa.saihan avargiin huu bolj torson hovor aztai hundee
Харлуулж эсрэгээр бодоогүй байх хамагаас хайртай итгэж явсан аваргадаа гомдсон тунирхалын үгний илэрхийлэл бололтой
МОНГОЛЧУУДЫН НЭРИЙН ХУУДАС БОЛСОН ИХ АВАРГАДАА ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ, ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ИЛҮҮ ИХ АМЖИЛТ ГАРГАСАН БӨХЧҮҮД ТӨРҮҮЛЭХИЙГ ХҮСЬЕ.
Бүх зүйлийг харлуулж, эсрэгээр нь боддог хүмүүс лав л миний монгол бишээ
Энэ хүний явдал маньд юуны хамаа, тэр дэвжээ энэ тэр нь хэнд сонин байх вэ дээ