Энэ сарын 27-28-нд Тувагийн нийслэл Кызыл хотын “Сүбээдэй” спорт ордонд сонирхогчдын сүмо бөхийн “Кубок центра Азии” тэмцээн болох гэж байна.
Тэмцээнд ОХУ-ын шилдэг 200 бөх, Монголын хоёр баг оролцоно. Мөн ОХУ, Монгол сүмочдын багийн халз барилдаантай.
27-нд 70 кг, 77 кг, 85 кг, 92 кг, 115 кг, + 115 кг жингийн барилдаантай. 28-нд үнэмлэхүй жин болон багийн барилдаан болох юм.
Сэтгэгдэл ( 0 )